Ингэж өгүүлсэн байх юм.

" ... Хуулмал мэдлэгт бүү авт. Хуулмал мэдлэг бол зүгээр л илбэчин. Тэр чиний мунхгийг далдалж чадахаас тасалж чадахгүй. Хэдий чинээ мэдлэгт хүлэгдэнэ, төдий чинээ дотоод гүнд чинь мунхаг харанхуй ноёлох болно. Хэт мэдэгчид мэдлэгийн ханан дотроо хоригдол болдог. Тийм хүнтэй яаж харьцах билээ. Яаж түүний нүсэр хүйтэн ханыг нэвтэлж чадах вэ ...

... Мэдлэгт донтох маш амархан. Энэ бол аюулт дон, хөнөөлт эмгэг. Энэ аюулын дэргэд хар тамхинд орох ч гайгүй хэрэг. Гэхдээ энэ хоёрт төстэй юм бий. Марихуан хий үзэгдлээр чамайг сатааруулж, илбийн зүүдээр ховстдог. Мэдлэг ч гэсэн ийм. Тэр чиний оюун санааг хуурамч төсөөллөөр эзэмдэнэ. Хий үзэгдэлд итгүүлнэ. Тэгээд чи өөрийгөө их мэдэгч гэж үнэмшинэ. Учир нь чи өчнөөн ном судар уншиж цээжилсэн. Хэнтэй ч юу ч гэж маргахад бэлэн. Хаанаас ч, ямар ч баримт нотолгоо шүүрдэнэ. Үүндээ улам эрэмшиж, улам шүлэнгэтнэ. Гэвч дотор гүнд чинь харанхуй хүйтэн. Бүү тэнэглэ ...


... Амьдралд онол хэрэггүй. Үнэнд нотолгоо хэрэггүй. Түүнд элдэв долоон цэцэрхэл яршиг тээр ... "
"Агнистын гэгээ" цуврал. "Чанадын чанадад", хуудас 25


(Мэдлэг, боловсролоос татгалз гэсэн санаа бус үүнд хэт автах нь эмгэнэлтэй, мэддэг байсан ч энгүүн даруу бай гэсэн буй)

No comments:

Post a Comment