Хүүхэд

Түс тас нүдээд л байх юм. Энэ чимээнээс болоод өглөө тайван хэвтэж чадахаа байлаа. Алгад гэж. Өглөөний 10 цаг 15 минут.

Ингэж өгүүлсэн байх юм.

" ... Хуулмал мэдлэгт бүү авт. Хуулмал мэдлэг бол зүгээр л илбэчин. Тэр чиний мунхгийг далдалж чадахаас тасалж чадахгүй. Хэдий чинээ мэдлэгт хүлэгдэнэ, төдий чинээ дотоод гүнд чинь мунхаг харанхуй ноёлох болно. Хэт мэдэгчид мэдлэгийн ханан дотроо хоригдол болдог. Тийм хүнтэй яаж харьцах билээ. Яаж түүний нүсэр хүйтэн ханыг нэвтэлж чадах вэ ...

Хүний мөрөөдөл их олон янз

Хүний мөрөөдөл их олон янз. Сонин, сэтгүүл эргүүлж суунгаа зарим нэгэн хүний ярилцлагыг хардаг юм. Ихэнх сэтгүүлч “Таны мөрөөдөл юу вэ? Та мөрөөдөлдөө хүрсэн үү?” гэж асуудаг.

Хоосон

Автобуснаас буугаад бие биенрүүгээ хоромхон төдий боловч гунигтайхан ширтээд хоёр тийшээ салсан. Унаа хөдлөхөд дотор байсан би удаан хүлээсэн галт тэрэгнээсээ хоцорсон юм шиг сэтгэл биегүй, хэлбэргүй. Энэ нь төгсгөл хэсэг...

Усан дээр тавьсан тэмдэг мэт

Хэтэрхий холоос аливаа зүйл үзэсгэлэнтэй харагддаг. Байгалийн бишрэм гайхамшигыг холоос ширтэн зогсох агшин ахуйд сэтгэлд ямар нэгэн оргилуун хүсэл төрдөг.

Ариун, сайхан, бас холын хол

Бодлын үзүүрт хоёр туйл байх юм. Нэг нь шинэ, нөгөө нь хуучин. Аливаа зүйлийг бусадтай харьцуулан жиших амархан. Яг үүн шиг, яг түүн шиг, цэцэг шиг, сарнай шиг гэх мэт.

Бид гурав хүлээсэн, чи ирээгүй …

Надад ямар ч хүч алга ...
Гар, хөл гээд бүх л бие сул. Чи, зөвшөөрөлгүй орж ирсэн. Эзэн нь мэт авирлаж байгаад ирсэн шигээ асуулгүй явсан. Агаарт үүлс хөвнө. Замбараагүй, эгэл бус. 

Жиргээ шувуу

Өндөр уулын орой дээр салхи сөрөн зогсоно. Уулсын оргилыг цээж дүүрэн амьсгаа аван, салхины өөдөөс нүдээ сүүмийлгэн ширтэх ахуйд сэтгэлд нэгэн хүсэл ирьюү. Сэтгэл та болгоогтун, бие махбодь та болгоогтун. 

Элдэв дэмий юм бичих нь цагийн гарз.

Цагаа гарздан барин ингэж суудаг над шиг хүн дэлхий дээр хэд байгааг мэдэх боломжгүй. Гэхдээ манай гариг дээр амьдарч байгаа 7-н тэрбум хүнээс лав хэтрэхгүй нь мэдээж.