Усан дээр тавьсан тэмдэг мэт

Хэтэрхий холоос аливаа зүйл үзэсгэлэнтэй харагддаг. Байгалийн бишрэм гайхамшигыг холоос ширтэн зогсох агшин ахуйд сэтгэлд ямар нэгэн оргилуун хүсэл төрдөг. Тэр л сүрдэм гайхамшигийн дундуур хоёр хөлөөрөө тэмтчин туулах ахуйд бартаа саад, төвөг зовлонг зүхдэг. Гэхдээ анх төрсөн зүйрлэшгүй мэдрэмжээр хэтэрхий зүдэрч туулсан замаа зөвтгөдөг. Яг үүн шиг хүн хүндээ дотносох тусам тэдний харьцаа төвөгтэй болж ирдэг. Үнэ цэнэтэй хэрнээ мөнгөөр үнэлэж боломгүй зүйлийн тухай хэдэн үг. Санаа алдан гурван цэг гээд бичиж буй зүйлээ дуусгах хүсэлтэй боловч бичмээр. Танихгүй, сэтгэл татам эмэгтэй хичнээн үзэсгэлэнтэй харагддаг гээч. Онгон зэрлэг хэрнээ, гайхам тийм л байгалийг холоос ширтэх мэт хүслийн үзүүрт асах хэсэгхэн мансууралд өөрийн мэдэлгүй автдаг. Яахав, өрөвдөлтэй юм шиг байгаа байдлаа уучлахыг хүлээж авна уу сэтгэл чи?

Усан дээр тавьсан тэмдэг мэт сэтгэл минь даанч хэврэгхэн эзэн биегүй. Хамгийн гунигтай нь гал мэт дүрэлзэх сэтгэлийн түймрийг унтраах аргагүй. Түүнээс хол байх тусмаа зүгээр мэт.

(2010.01)

No comments:

Post a Comment